Монголчууд эртнээсээ уул овоогоо шүтэн дээдэлж, залбиран, цай сүүний
дээж, идээ, будаагаа өргөж ирсэн түүхтэй. Сар шинийн өдрүүдээр
Дорнодчуудын шүтээн Хан-Ууландаа гарах иргэдийн хөл тасраагүй. Энэ
өдрүүдэд Хан-Уулын суварга, тахилын орчим сүсэгтэн олны өргөл барьц,
идээ, будаагаар дүүрэн хөглөрчээ. Сошиал орчинд нэгэн хэрэглэгч уг
зургийг нийтэлснээр фэйсбүүк хэрэглэгчдийн анхаарал өртөж, өнөөдөр буюу
02-р сарын 17-ны өдөр таван залуус цэвэрлэх ажилд нэгдэж, Хан-уулынхаа
суварга орчмын хогийг цэвэрлэн, нэг машин хог ачжээ. Цаашдаа иргэд маань
уул овоогоо уламжлалт ёс заншлаараа шүтэхдээ зүй зохистойгоор байгаль,
эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, хамгаалууштай. Сайтынхаа уншигчдын өмнөөс
цэвэрлэгээнд оролцсон залуусдаа сайн сайхныг хүсэн ерөөе.
dtoday.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14959
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих