
Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагт суралцуулах, үг хэллэгийн баялаг сантай болгох, зохион бүтээх, туурвих чадварыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилд нэг удаа зохиодог уг наадмыг энэ жил Өвөрхангай аймгийн Утга зохиолын нэгдлийн Арвайн хүрээ нэгдэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс удирдан 6-9, 10-12 дугаар анги гэсэн 2 насны ангилаар 3 үе шаттайгаар зохион байгуулах юм.
Наадмын нэгдүгээр шатыг сум, сургуулийн хэмжээнд явуулах бөгөөд шалгарсан найрагчид шүлгээ 2 дугаар шатанд өөрийн биеэр авчирдаг байсан бол энэ удаа цахим хаягаар ирүүлэх боломжтой болсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Аймгаас шалгарсан өсвөрийн найрагчид улсын хэмжээнд болох "Хүрэл тулга-2016” яруу найргийн наадамд оролцох эрхтэй болно.
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ"

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15067
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих