Монгол улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг "Итгэл" "Хавдаргүй Монгол Үндэсний сан"-гийн шугамаар 3 дугаар сарын 7-10 ны өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Д.Ганчимэг, Увс аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Бадам, Дорноговь аймгийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээнийн эмч П.Бүрэнжаргал нарын хамт Г.Саранцэцэг миний бие Япон улсын Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгээс зохион байгуулсан "Cancer conference in Shizuoka 2013" Олон улсын хуралд оролцож, Шизүока мужийн Хавдар судлалын төв
эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдсон юм.
Бидний очсон Япон улсын Шизүока муж нь 3,8 сая хүнтэй, 35 хоттой, "Fuji" уул, ногоон цай, гүзээлзгэнээрээ Япон улсдаа алдартай. Шизүока Хавдар судлалын төв эмнэлэг нь Шизүока мужийн Нумазу хотод байрладаг.
"Cancer conference in Shizuoka 2013" Олон улсын хуралд биднээс гадна БНХАУ-ын 3 эмч, Япон улсын Засгийн газрын төлөөлөл, бусад муж хотын эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэ хуралд Япон улсын Засгийн газрын орон нутаг хөгжүүлэх газрын гүйцэтгэх захирлаас гадна эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд ирж Засгийн газрын эрүүл мэнд түүн дотроо хавдрын чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хийх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж санал бодлоо солилцсон нь энэхүү хурлын ач холбогдлыг илтгэж байлаа. Хурлаас анхаарал татсан зүйл бол "PharmaValley Project" буюу эрүүл мэндийн тусгай бүс байгуулах төслийн танилцуулга юм.
Шизүока муж нь Япон улсын Засгийн газраас явуулсан урьдчилсан үнэлгээнд Олон улсын тусгай бүс байгуулахад "В", орон нутгийн тусгай бүс байгуулахад "А" үнэлгээ авсныг Засгийн газрын орон нутаг хөгжүүлэх газрын гүйцэтгэх захирал дурдсанаас үзэхэд энэхүү төсөл удахгүй хэрэгжих боломжтой юм байна гэсэн итгэлийг төрүүлж байсан. "PharmaValley Project" хэрэгжсэнээр тухайн бүс нутагт оршин суугаа иргэдэд давуу олон талын ач холбогдолтойгоос гадна бусад улс орон, мужуудаас орж ирэх мөнгөний
урсгал нь Шизүока мужийн хөгжлийн шинэ гарц бий болох юм байна гэж
ойлгогдсон.
Мөн Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгийн Ямагүчи захирал 1980 онд уушгины хорт хавдрыг оношлох оношлуурыг шинээр санаачлан, 1994 онд илтгэл тавьж хэлэлцүүлэн худалдаанд гаргаж 2006 онд Япон улсын эмийн хорооноос өндөр үнэлгээ авсан байна. Уг оношлуурын худалдан авалт, борлуулалт нь Европын орнууд болон БНХАУ-д өндөр байдаг гэнэ.
Уг хуралд тавьсан илтгэлүүдийг дүгнэхэд Япон улсын Засгийн газар нь эрүүл мэнд түүн дотроо хавдраас урьдчилан сэргийлэх болон оношлогоо эмчилгээний төсвийг өмнөх оныхоос 20,0 хувиар нэмсэн төдийгүй одоогийн байдлаар улсдаа үйлдвэрлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бага, импорт их байгааг бууруулж эх орны иргэдэд давуу олон талын ач үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 1995 онд тус эмнэлгийн Ямагүчи захирал хөсэг нөхдийн хамтхавдрынэмнэлэгбайгуулах санаачилгыг анх гаргаснаар 2002 онд Хавдар судлалын төв эмнэлгийг байгуулсан түүхтэй.
Тус эмнэлэг нь 11 давхар барилгатай, 38 тасаг нэгж бүхий 569 ортой, улсдаа хавдрын тусламж үйлчилгээгээрээ 3 дугаарт, хөнгөвчлөх тусламж үйлчилгөэгээрээ тэргүүлэх зэргийн хэмжээнд явж байна. Тухайлбал, жилдээ тус эмнэлэгт 1000 орчим нас баралт бүртгэгддэгийн 500 гаруй нь хөнгөвчлөх эмчилгээний тасгийнх байдаг нь амьдралын төгсгөлийн шатандаа орсон өвчтөн болон тэдний ар гэрийнхэн ээлтэй орчинд сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч байгаагийн илрэл гэж үзэж болохоор. Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйлчлүүлэгсдэд ээлтэй таатай орчинд үзүүлэх эелдэг найрсаг соёлтой тусламж үйлчилгээ, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргууд нь ихэд таалагдаж бидэнд тэднээс сурах, авч хэрэгжүүлэх зүйл их байна даа гэж бодогдсоныг нуух юун.
Тус эмнэлэг нь хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ болох мэс засал эмчилгээг нэлээд түгээмэл хэрэглэдэг төдийгүй дурангийн болон робот мэс заслыг хийдэг юм байна. Одоогоор "Da vinci" гэсэн робот мэс засал хийх 2 аппараттай гэнэ.
Хими эмчилгээг стационари болон өдрөөр хийдэг ба үйлчлүүлэгчийн бүх ор, сандал нь дуслын рumр болон бусад эмнэлгийн багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон үйлчлүүлэгчид ээлтэй таатай орчинг бүрдүүлсэн байлаа.
Мөн энгийн туяа эмчилгээнээс гадна протон туяа эмчилгээг /Ргotonbeam therapy/хийж байгаа нь анхаарал татаж зарим зүйлийг тодруулж лавлахад протон туяа эмчилгээг зарим цуллаг эрхтний хорт хавдрын үед хэрэглэж байгаа ба цаашид хөндийт эрхтний хорт хавдрын үед хэрэглэх боломжийг хайж байгаа гэж ярьж байсан.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тухайд аргагүй л улсдаа тэргүүлдэг нь тасгийн байршил, зохион байгуулалт, тохижилт, гадна орчны цэцэрлэгжүүлэлт
буюу 1600 төрлийн сарнайн цэцэрлэг, зүрхэн цөөрөм, жимсний мод, үзэсгэлэнт сакура зэргээс анзаарагдаж байлаа. Тус тасаг нь 1 давхарт байрлаж үйлчлүүлэгчийн өрөө бүрийн цонх нь гадагшаа цэлийтэл нээгдэж ортой нь салхилуулах боломжтойгоос гадна хүнд хэвтрийн өвчтөнийг усанд оруулах тусгай тоноглогдсон төхөөрөмж, хунд өвчтөний өрөө нь яаралтай тусламж үзүүлэх эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөс гадна гэрэл, хөшигнөөс эхлээд бүхий л зүйлийг үйлчлүүлэгч орон дээрээсээ удирдах боломжтой.
буюу 1600 төрлийн сарнайн цэцэрлэг, зүрхэн цөөрөм, жимсний мод, үзэсгэлэнт сакура зэргээс анзаарагдаж байлаа. Тус тасаг нь 1 давхарт байрлаж үйлчлүүлэгчийн өрөө бүрийн цонх нь гадагшаа цэлийтэл нээгдэж ортой нь салхилуулах боломжтойгоос гадна хүнд хэвтрийн өвчтөнийг усанд оруулах тусгай тоноглогдсон төхөөрөмж, хунд өвчтөний өрөө нь яаралтай тусламж үзүүлэх эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөс гадна гэрэл, хөшигнөөс эхлээд бүхий л зүйлийг үйлчлүүлэгч орон дээрээсээ удирдах боломжтой.
Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ судалгааны төв нь хүнд өвчтөний асаргаанд зориулсан шүдний оо, зөөлөн үстэй сойз, амны эвгүй үнэр дарагч, цэвэрлэгч порлонтой сойз зэрэг амны хөндийн иж бүрдэл, гарын тос, нарийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын дараах стомитой өвчтөнд зориулсан үнэр дарагч, цэвэрлэгч порлонтой сойз зэрэг амны хөндийн иж бүрдэл, гарын тос, нарийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын дараах стомитой өвчтөнд зориулсан үнэр дарагч зэргийг шинээр санаачлан үйлдвэрлэж байна.
Токио хотоор аялах явцад Япон улсын сүүлийн жилүүдийн том бүтээн байгуулалт болох тус улсын хамгийн өндөр цамхаг "Токиогийн тэнгэрийн мод"-ыг харахад үнэхээр бахархмаар агаад сүрдмээр. Дубай хотод байрлах 828 метр өндөр Бурж Халифын дараа орох 634 метрийн өндөр энэхүү цамхаг нь Дэлхийд хамгийн өндрөөрөө 2 дахь барилга бөгөөд ажиглалт, судалгаа, шинжилгээ, телевизийн өргөн цацалтын зорилгоор ашигладаг юм байна.
Дурдаад байвал үзсэн харсан зүйл их байгаа боловч 3 хоног явсан бид 30 хоногтой дүйцэхүйц авсан мэдээллээ үүгээр товчлоё. Энэхүү боломжийг олгон итгэл хүлээлгэсэн "Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний сангийн тэргүүн хатагтай Х.Болормаа, менежер С.Нарангэрэл, биднийг найрсгаар хүлээн авч тусалж дэмжин хамтран ажилласан Япон улсын Шизүока мужийн захирагч болон түүний Тамгын газар, Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгийн Ямагүчи захирал болон түүний хамт олон, Шизүока мужийн Тамгын газрын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Сугимура Эрдэнэхатан, орчуулагч
Мөнхзул, Энэрэлбаяр нарт чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж ажлын амжилт, амьдралын сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
Мөнхзул, Энэрэлбаяр нарт чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж ажлын амжилт, амьдралын сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
БОЭТ-ийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Саранцэцэг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1508
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих