Алдарт сагсан бөмбөгч, "Чикаго буллз” багийн домогт тоглогч Майкл Жордан нэгэн сүлжээ супермаркетыг өөрийнх нь нэрийг сурталчилгаандаа олон жилийн турш зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ.
2009 онд” Сагсан бөмбөгийн Алдар” танхимын танилцуулгын үеэр NBA-н зургаан удаагийн аварга Жордан очиж, баяр хүргэж, үг хэлж байжээ. Тэгвэл Jewel-Osco гэх байгууллага нь түүний хэлсэн үгийг хууль бусаар ашиглаж, логоныхоо доор байрлуулсан. Мөн "Dominick’s Finer Foods”-н нэмэлт сурталчилгаанд олон жилийн турш зөвшөөрөлгүй ашигласан хэмээн үзэж тус супермаркетаас 8.9 сая ам.долларыг нэхэмжилжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Солонго

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15189
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих