Эрдэмтэд ”Хайр гэж юу вэ?” гэсэн асуултыг 4-8 настай хүүхдүүдийн дунд
явуулжээ. Энэ бяцхан хүүхдүүдийн хариултыг харахад хайр гээчийн тухай
мэдлэг нь бидний санаанд ормооргүй өргөн гэдэг нь харагдаж байх юм.
4 настай
Хайртай гэж хэлээгүй ч гэсэн үйл хөдлөл нь чамайг гээд байвал тэр чамд хайртай гэсэн үг.
6 настай Ребекка
Манай эмээ үе мөчний өвчнөөс болоод бөхийж хөлнийхөө хумсыг будаж чадахаа байсан юм.Гэтэл өвөө үргэлж эмээгийн хөлийн хумсыг будаж өгдөг болсон.Тэр ч байтугай өвөөгийн өөрийх нь гар үе мөчний өвчнөөс болоод өвддөг болсон ч эмээгийн хумсыг будаж өгсөөр л байсан…Энэ бол хайр гэжээ.
4 настай Билли хайрын тухай ийнхүү боддог гэнэ.
Хэрвээ хэн нэгэн чамайг хайрлаж байвал нэрийг чинь арай л онцгойгоор дууддаг.Тэгээд чиний нэр тэр хүний амнаас ийнхүү гарч байгаа нь чамайг аюулгүй байдалд байгааг мэдрүүлдэг.
6 настай Крисси
Хайр гэдэг бол өөрийнхөө идэж байгаа амтлаг төмсний ихэнх хэсгийг хэн нэгэнд хариуд нь юу ч нэхэхгүйгээр өгөхийг хэлнэ.
4 настай Терри
Чамайг ядарсан байсан ч инээлгэдэг зүйлийг хайр гэнэ.
7 настай Денн
Миний ээж аавын кофег найруулаад өгөхдөө амттай болсон эсэхийг нь шалгаж амсдаг.Энэ бол хайр юм.
Ноель 7 настай
Хэрвээ чи хэн нэгэн бандид чиний цамц таалагдаж байна гэж хэлсний дараа өдөр бүр тэр л цамцаа өмсөж байвал хайр мөн.
4 настай Мэри Энн
Хэрвээ чи хайртай гөлгөө өдөржингөө ганцааранг нь орхисон байлаа ч чиний нүүрэнд нүүрээ нааж байвал тэр чамд хайртай…
6 настай Марк
Хэрвээ ээж 00-ийн өрөөнд сууж байгаа аавыг харсан мөртлөө муухай харагдаж байна гэж бодохгүй бол…тэр хайр мөн…
8 настай Жессика
Хэрвээ чи хайргүй бол хэзээ ч хайртай гэж битгий хэлээрэй.Харин үнэн сэтгэлээсээ хайртай бол үргэлж хайртай гэдгээ хэлж байгаарай…хүмүүс мартчихдаг юм.
7 настай Карен
Хэрвээ чи дурласан бол сормуус чинь үргэлж дээш доош эрвэлзээд завсраар нь оч гялалзаж харагддаг юм…
Эцэст нь энэ санал асуултын ялагчаар 4 настай хүү тодорсон бөгөөд тэрээр хамгийн энэрэнгүй сэтгэлтэй хүү байлаа.
Настай хөршийх нь эхнэр нас бараад удаагүй байж л дээ.Нэгэн өдөр хөрш нь гадаа сандал дээр суугаад уйлж байтал хүү дув дуугүй өвөр дээр нь авирч гараад сууж гэнэ.Гэтэл хүүгийн ээж хүрч ирээд хөршдөө ямар үг хэлсэн бэ гэж асуухад хүү -Юу ч хэлээгүй ээ…Би түүнд уйлахад нь хань болж тусалж байна гэж хариулжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1524
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих