
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдэж, сурталчилгаагаа дуу хуур, дуулиан шуугиантайхан эхэлсэн Л.Гүндалайгийн шоу үргэлжилсээр байна.
Тэр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйтай холбоотойгоор эрчүүдэд хайртыгаа баярлуулах зөвлөгөө өгөөд амжжээ. Ингэхдээ өнөөх "брэнд" үгээ хэрэглэхээ ч мартсангүй.
Л.Гүндалай "Эрчүүдээ! Мартын 8-нд хайртай бүсгүйдээ өглөө сайхан унд, өдөр сайхан хоол хийж өгч, орой нь дарс ууж, сайхан үг, үйл хөдлөлөөрөө хайртыгаа жаргаагаарай.
Бэлэг чухал биш шүү! Чадахгүй нь чацга царайлаарай" хэмээсэн байна.
Үүний зэрэгцээ Л.Гүндалайн казах дуу дуулж байгаа бичлэг ч цахим хуудаснаа таржээ.
Эрхэм гишүүн асан, нэр дэвшигчийн шоу арай хэтрээд одоо аавдаа эхнэр авахыг заах гэгч л болж байх шив дээ.
mnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих