БАЯРЦОГТЫН ОФШООР ИЛЭРХЭД ТАГ БАЙСАН ШИГЭЭ ӨНГӨРНӨ ГЭЖ САНАА ЮУ?
Гэхдээ Мүүн, түүний гаж урсгал, манай төрийн томчууд холбоотой тухай анх удаа шуугиж буй биш юм. Энэ тухай аль 2000 оны үеэс шар, бор хэвлэлүүдээр олонтаа гарсан бөгөөд 2011 онд "Тойм сэтгүүл” томоор хөндөж байжээ. Гэвч тэгс хийгээд дарагдсан байна.
"Тойм”-ын эрхлэгч Д.Батбаярын 2011 оны нийтлэлдhttp://batbayar.niitlelch.mn/content/3318.shtml . 2011 онд "Хүн гүрнээс гаралтай энхийн их наадам” гэгчийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулсан тухай энд бичиж. Уг наадмыг Мүүний "Дэлхийн энхийн их наадам” ТББ, манай Засгийн газар хамтран зохион байгуулжээ.
Засгийн газраас 150 сая төгрөг гаргасан
уг наадмын зохион байгуулах хорооны даргаар тухайн үеийн Гадаад
харилцааны сайд Г.Занданшатар ажилласан байна.
Нийтлэлч Д.Энхболдбаатарын 2011 онд болсон "Хүн гүрний энхийн их наадмын
тухай http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3324.shtml
Нийтлэлч Д.Батбаярын 2013 онд бичсэн "Мүүнийх болох Чингис” нийтлэл http://batbayar.niitlelch.mn/content/4994.shtml
Мөн "Монголын улс төр дэх Мүүнийхэн” нийтлэлhttp://www.baabar.mn/content/3323.shtml
Энэ бүхнээс Монголын улстөрийнхнөөс нэлээд нь ямар нэг байдлаар Мүүнтэй холбогдсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань Чингисийн ёслолгоо гэх нэрээр Мүүний ёслолгоог хийдгийг ч мэдэж болно. Түүнчлэн Б.Насанбаярын Мүүний ажиллагааг илчилсэн гэрэл зургууд ч байна.
Мүүний урсгал аюултай болохыг, тэр
нэрийн дор бохир наймаа явагддагийг, Монголд Мүүнтэй холбоотой олон
ТББ-ууд, компаниуд байдгийг гаргаж тавьсан. Тэдгээр ТББ, компаниудын
Удирдах зөвлөлд "гол баатар” Б.Насанбаяр байдаг гэх. Хамгийн гол нь
Б.Насанбаяр Мүүний холбооны идэвхтэй гишүүн байсан гэдгээ нэвтрүүлгийн
дараа өөрөө ярив.
Нөгөө талаар Мүүний тухай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс төрийн нэр бүхий удирдлагуудад зэвүүцэж байна.
Ерөнхийлөгч нь, ЗГХЭГ-ын дарга нь, УИХ-ын гишүүд нь "төрийн хэмжээнд” дэлгэрүүлсэн байхад бухимдан бачимдах нь аргагүй.
Тиймээс Сан Мён Мүүн гэгчийг 2 ч удаа урьж авчирсан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж тайлбар хийх хэрэгтэй санагдана. Мүүнтэй холбоотой гэх
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, бусад УИХ-ын гишүүд ялгаагүй.
Ер нь Монголын төрийн нэр бүхий
удирдлагууд Мүүнтэй ямар холбоотойгоо л тайлбарлачих. Д.Батбаярын
нийтлэлд Монгол дахь Мүүннист
нэгэн http://www.tsuurai976.blogspot.com/ хэмээх блог хөтөлдөг тухай
дурджээ.
Гэхдээ 2011 оноос хойш блогоо хөтлөөгүйг бодоход эзэн нь Мүүнд итгэхээ
больсон бололтой юм. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд, бүр өмнө нь
ерөнхийлөгч байсан одоо Мүүний загалмай эцгээр тодорч байгаа П.Очирбат,
одоогийн ерөнхийлөгч нь холбогдчихсон байна гэдэг гамшиг.
Гол нь дээрх нэр бүхий өндөр албан тушаалтнууд тайлбар, мэдэгдлээ хийх хэрэгтэй юм. Ялангуяа энэ шуугианаар Мүүнийг нийтээрээ мэддэг болсон учраас яагаад Мүүний ёсолгоог төрийн ёсолгоонд авч хэрэглэсэн юм бэ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар санагдаж байна.
gereg.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих