Энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. 2016.03,22 Монгол хүн бүхний баярлаж бахархах өдрийн нэг гэж боддог. Монгол хүн сансарт ниссэн энэ сайхан өдрөөр таньдаг мэддэг ажил амьдрал нь гялалзаж яваа улс маань төрийн дээд одон медалиар шагнагдсанд маш их баяртай байна.
Сурагч байхад минь Монгол хэлний минь хичээл дээр Дэлгэрцэцэг гэж маш сайн, нямбай хүүхдийн төлөө тэднийг сургах гэсэн чинь хүсэлтэй багш байлаа. Түүний ханийг Болод захирал гэдгээр нь Дорнодынхон андахгүй. Түүний хүү Munkhdul Bolod Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсанд баяр хүргэе. Мөн 20 - хон настай багш болоод очсон "Дэнжийн хэмээх" сургуулийн минь захирал Гэндэн Бүдтуяа МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ хэмээх эрхэм алдрыг хүртжээ.
Улмаар Хан - Уул сургуулиасаа Английн Хүүхдийг Ивээх сангийн төсөл дээр 1997 оноос ажиллахад ажилласан цагаас минь нийгмийн ажлын чиглэлээр туслан дэмжиж Монгол улсад нийгмийн ажлыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд өөрийн нөр их хөдөлмөрөө зориулж яваа Монголын шилдэг, манлайлагч эмэгтэйчүүдийн нэг Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал доктор, профессор Natsagdolgor Tsend-Ayush маань Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэе.
Бид бусдынхаа амжилтанд баярлаж, тэднээр бахархаж үлгэр дууриал авах нь ХҮН БАЙХЫН НЭГ ЧАНАР.
Zandaraa Agvaanjigmed

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15778
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих