Гэрэл сэтгэмж ОНӨААТҮГ-аас СӨХ-уудтай хамтран мод тайралтын ажлыг
эхлүүлээд байна. Үүнтэй уялдуулан дараа дараагийн үе шатны мод шохойдох
болон будах гэх мэтийн хамгаалах арчлах зэрэг ажлууд хийгдэхээр
төлөвлөөд байгаа юм. Энэхүү ажлын эхлүүлсэн шалтгаан нь аливаа ирээдүйд
гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх зарчмаар хийгдэж байгаа бөгөөд энэ нь
нэгдүгээрт хөгшин моднууд хүчтэй салхи шуурганы үеэр зам, тээвэр, явган
хүн зэргийг дарж унах, айлын цонх халхалдаг асуудлаас урьдчилан
сэргийлэх, хоёрдугаарт хаврын цагт өт, хортон шавьжинд баригдаж
хортохоос сэргийлж шохойдож будах ажил, түүнчлэн мод цэцэглэж үрээ хаях
мөчид модны хөвөн хийсч хүмүүсийн харшлыг хөдөлгөдөгтэй холбогдуулан
хийгдэж байгаа ажил билээ. Одоогийн нөхцөлд хортон шавьжинд баригдсан
моднуудыг тайрч шинэ навч нахиа, мод ургах нөхцлийг нь бүрдүүлж өгөх,
сэргээж янзлах зэрэг дээрхи ажлуудтай хавсарсан нэлээдгүй ажлуудыг
төлөвлөн гүйцэтгэж байна.
dtoday.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15882
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих