Монгол улсын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Чэнь Ань
хотноо болж буй Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээнд амжилттай
оролцсоор байна.
Манай шигшээ багийн есөн ширэн бээлийтэн өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.
Өнөөдрийн эхний тулааныг хүрэл медалийн төлөө
Д.Отгондалай Катарын боксчинтой хийхээр болжээ. Мөн Казахстаны
боксчинтой Эмэгтэй 75-д Э.Эрдэнэтуяа, Д.Цэндбаатар нар тулалдах бол
Киргизстаны боксчидтой С.Эрдэнэбаяр, Х.Энх-Амар нар тулалдах аж.
Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Ардчилсан Солонгостой,
Г.Ган-Эрдэнэ Вьетнамтай, Б.Түвшинбат Туркментай, Н.Шинэбаяр Ирантай тус
тус тулалдана. Рио-де-Жанейрогийн олимпод орох эрхээ авахын тулд манай
боксчид аваргын төлөө шалгарах хатуу болзолтой. Хэрвээ хүрэл медалийн
болзол хангаад дараагийн тулаанд ялагдвал, нөгөө хэсэгт хүрэл зүүсэн
тамирчинтайгаа эрхийн төлөө тоглоно. Тийм учраас өнөөдөр тэд ялагдах
эрхгүй болж байгаа юм.
Хүчирхэг Монгол эрсийн буухиаг залгамжилж яваа ширэн
бээлийтэнүүддээ олон эрх авч Роигийн тэнгэрт Алтан медаль зүүн ард
түмнийхээ од нь болж гялалзахыг хүсэн ерөөе.
Монгол дайчдын хүчирхэг нударгыг мэдрүүлээд өг
zaluu.com

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15891
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих