Манай аймгийн хэмжээнд 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт 374 хүн Хавдрын кабинетын хяналтад бүртгэгдсэнээс 100 гаруй хүн тогтмол хяналтад үзүүлэн эмчлүүлж байдаг юм.
2014 оны 1 дүгээр улиралд нийт 40 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэнээсхорт хавдрын онош, үе шат, хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэсэн байдлаар харуулбал:
1. Хорт хавдрын онош:
· элэгний анхдагч өмөн – 24 тохиолдол буюу 60%
· ходоодны өмөн – 3
· улаан хоолойн өмөн – 3
· хөхний өмөн – 2
· умайн хүзүүний өмөн – 1
· бусад – 7
2. Хорт хавдрын үе шат:
· Эрт үе – 8 тохиолдол буюу 20%
· Хожуу үе – 32 тохиолдол буюу 80%
3. Хавдрын эсрэг хийсэн өвөрмөц эмчилгээ:
· Мэс засал, хими гэх мэт өвөрмөц эмчилгээ – 13 буюу 32,5%
· Хөнгөвчлөх эмчилгээ – 27 буюу 67,5%
Тайлангийн хугацаанд нийт 26 хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Үүнийг хорт хавдрын онош, амьдарсан хугацаагаар нь харуулбал:
1. Хорт хавдрын онош:
· элэгний анхдагч өмөн – 14 тохиолдол буюу 53,8%
· уушгины өмөн – 5
· ходоодны өмөн – 2
· улаан хоолойн өмөн – 1
· умайн хүзүүний өмөн – 2
· бусад – 2
2. Амьдарсан хугацаа:
· 1-6 сар хүртэлх хугацаагаар амьдарсан – 15
· 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар амьдарсан – 4
· 1 жилээс дээш хугацаагаар амьдарсан – 7
Дүгнэлт:
Аймгийн хүн амын дундах хорт хавдрын нийт өвчлөлийн 60%, нас баралтын 53,8%-ийг элэгний анхдагч өмөн дангаараа эзэлж байгаа нь бид элгээ хамгаалах, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн өдөр тутмынхаа ажил, амьдралдаа дадал, хэвшил болгохыг зөвлөж байна.
Мөн нийт хорт хавдрын өвчлөлийн 80% нь хожуу үедээ оношлогдож, 67,5% нь шинж тэмдгийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд хамрагдаж, нас баралтын 73,1% нь тавилан хязгаарлагдмал 1 жил хүрэхгүй хугацаанд амьдарч байгаа нь иргэдийн дундах хорт хавдрын эрт үед илрэх шинж тэмдгийн мэдлэг хангалтгүй, ихэнх нь өвчнөө даамжирч хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж байгаатай холбож үзэж болохоор байна.
ХАВДРЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Г. САРАНЦЭЦЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих