Гуравдугаар сарын 22-ны өглөө Брюсселийн олон улсын нисэх буудал, "Мальбек” метроны буудалд болсон цуврал дэлбэрэлтүүд, Пакистаны зүүн нутгийн Лахоре хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт зэрэг террорист халдлагын дуулиан намжаагүй байна. Пакистанд болсон дэлбэрэлтэнд 24 хүүхэд өртсөн тухай мэдээлж хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байсан.
Гэтэл Боко Харам бүлэглэлийнхэн гуравдугаар сарын 25-нд 86 хүүхдийг амьдаар нь шатаасан аймшигт хэрэг үйлджээ. 2002 онд байгуулагдсан "Boko Haram” бүлэглэлийн нэр нь Хаза хэлээр "Барууны соёлыг үгүй хийх” гэсэн утгатай аж. Олон мянган хүний амь насыг хөнөөсөн бөгөөд, Абужа хотод байрлах НҮБ-ийн байр луу халдаж байсан.
Нийт 3 сая гаруй хүнийг хулгайлж, барьцаалж байсан. Боко Харам бүлэглэл Нигерийн Борно, Адамава, Кадуни, Баучи, Юуби, Кано гэх хотуудад нөлөөллөө тогтоосон бөгөөд энэ бүсийн оршин суугчид байнгын бэлэн байдалтай байдаг байна. Бүлэглэлийн удирдагч Абубакар Шикэй гэгч зэвсэг үйлдвэрлэгч байсан этгээдийг гэж үздэг юм.
Zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих