Дорнод аймгийн Халхгол сумыг нэг хэсэг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгох тухай асуудал нэлээд эрчимтэй яригдсан. Тэгвэл энэ асуудлыг эд өрнөж байхад чоно борооноор гэгчээр Хятадын нэг компани манайд хайгуулын үйл ажиллагаа явуулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн бололтой. Харин тэрхүү хүслийг нь уул уурхайн сайд Р.Жигжид гүйцэлдүүлжээ. Тэрээр "Буйр-XXII талбайг газрын тосны хайгуулын нээлттэй талбайгаар зарласан Засгийн газрын тогтоол” гаргуулчихсан сууж байна.
Уул уурхайн сайдын 2016 оны 3 сарын 17 –ний өдрийн 1/505 тоот хүсэлт бүхий гарын үсэг, тамгатай албан бичгийг Аса аварга өөрийн твиттер хуудастаа нийтлэн нийтэд жиргэсэн байна. тэрбээр "Мэнэнгийн их тал ингээд жинхэнэ утгаараа Хятадаас хамааралтай болчихлоо, хохь чинь” гэсэн пост бичсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих