Аймгийн Засаг дарга болон аймгийн ЗДТГ-н хэлтэс, аймгийн Засаг даргын
дэргэхэд зарим газар хэлтсийн дарга нар хөдөөгийн сумдын удирдлагууд
холбогдох албаныхантай цахим хурал зохион байгууллаа.Хамгийн хол нь 360
гаруй км алслагдсан сумдын Засаг дарга нарыг аймагт дуудан хуралдаж цаг
хугацаа, шатахууны зардал гаргахгүйгээр нэгдсэн байдлаар техник
технологийн дэвшлийг ашиглан ийнхүү анх удаа хурал зохион байгуулсан
юм.Цахим хурлаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цаг үеийн асуудлаар
тдорхой үүрэг чиглэлүүдийг сумдын удирдлагуудад өгсөн юм.Нэн түрүүнд
хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор анхаарал сэрэмжтэй
байж урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч урьдчилан сэргийлэх ажлыг
нутаг дэвсгэртээ зохион байгуулан ажиллах, энэ тал дээр аймгийн зүгээс
дэмжлэг үзүүлэн сумдтайгаа хамтран ажиллах ажлын хэсэг гарч ажиллах
тухай танилцууллаа. Мөн цаг үеийн ажил болох хаваржилт, мал төллөлт,
сүүлийн үед гарч байгаа улаан бурхан өвчний талаар онцгойлон анхаарч
ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.Засаг даргын зүгээс үүрэг
чиглэл өгсний дараа аймгийн ЗДТГ-н дарга "Сумдын ЗДТГ-т болон төсөвт
байгууллагуудад байгаа төрийн албан хаагчдын сул орон тооны талаархи
захиалгыг яаралтай Төрийн албаны салбар зөвлөлд гарган өгч Төрийн албан
хаагчийн шалгалтанд оруулах албан тушаалыг зарлуулах талаар чиглэл
өглөө.Цахим хурлын төгсгөлд сумдын удирдлагаас тулгамдаж буй асуудал
болон аймгийн зүгээс тодруулах шаардлагатай зүйлсээ асууж тодорхой
хариултыг авсан юм.Ихэнхи сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн
санхүүжилт ирээгүй байгаа, урьд оноос үлдсэн өрний асуудлыг хэрхэн
шийдвэрлэх талаар тодруулж байлаа.Цахим хурлыг сар бүрийн эхний долоо
хоногийн Лхагва гаригт тогтмол хийх юм.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16153
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих