АТГ энэ хавар Замын-Үүдийн гаалийнхныг сандаргаж байна. Өнгөрсөн сарын сүүлээр АТГ-ын мөрдөн байцаагчид гэнэтийн шалгалт хийж, хээл хахууль авч байсан гаалийн байцаагч нарыг газар дээр нь баривчилж саатуулсан билээ. Тэгвэл араас нь тус газрын урьдчилан сэргийлэх албаны болон хяналт шалгалтын байцаагчид очиж ажиллажээ.
АТГ өмнө нь ингэж нэгдмэл байдлаар дэс дараалалтай ажиллаж байгаагүй. Хээл хахууль аваад үйлдэл дээрээ баригдсан гаалийн байцаагч нарын хувьд эрүүгийн хуульд заасан хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой. Харин бусад гаалийн байцаагч нарыг ямар нөхцөлд ажиллаж байгааг үзэх, цаашид авлигын гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийн тулд АТГ-аас ийм цогц арга хэмжээ зохион байгуулсан бололтой. Тус газраас цаашид улсын хэмжээнд бүх гаалийн салбар, хороодод ажиллах юм байна. Замын-Үүдийн гаалийн дараагийн цэг нь Дорнодын гааль байх ажээ.
Гаалийн байцаагч гэдэг бол эрсдэл бүхий албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс. Хэдий шударга ажиллаж байлаа ч олны хэл ам, хардлага сэрдлэгэд байнга өртөж байдаг. Авлигын чиглэлээр хийдэг олон удаагийн судалгааны дүнгээр ч гаалийн байгууллага хамгийн эхэнд нэр дурдагддаг. Тиймээс АТГ гаалийн салбар руу чиглүүлсэн үйл ажиллагааг олон нийт талархан дэмжиж байна.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих