Базууд Монголын улс төрийг ёстой
"базаж” байгаа гэнэ, цаана чинь. УИХ-ын гишүүн С.Бямбацогт МАН-ын нэр
дор шоу хийж, засаг төрийг самрах гэж гүйгээд завгүй байгаа энэ өдрүүдэд
бас нэг улс төрийн тоглолт гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Д.Батцогтын
шийдвэр. Тэднийг Ховд нутгийн эгч дүү хоёртой суусан гэдгийг мэдэхгүй
хүн ховор.

УИХ-ын
сонгуулийн үеэр хадмууд нь хоёр хүргэнийхээ намд саналаа өгөхийн тулд
хоёр хуваагдаж, ах дүүгээ ч адилхан тэнцүү хувааж саналыг нь өгүүлж
байсан гэх явган шог яриа дуулддаг нь худлаа биш бололтой юм билээ.
Ямартай ч нэг айлын хоёр хүргэний улс төрд хийж байгаа нүүдэл, шийдлүүд
сүүлийн үед олны анхаарлыг тун их татах болжээ.
Д.Батцогтын хувьд тэрбээр, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгээс гарна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Засгийн газрын гишүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудалд дарагдаад энэ асуудал нам гүмхэн өнгөрсөн юм шиг боловч "Шударга ёс” эвслийн нэг суудал хэрхэх вэ гэдэг асуудал мэдээж анхаарал татах зүйл. Эвслийн бүлгээс гарах болсон шалтгаан нь намын гишүүдтэйгээ ойлголцохгүй болсноос үүдэлтэй гэж ярьсан аж.
Олон зүйл дээр гишүүдээ хайрцаглах гэж оролддог, олон асуудлаар санал бодол нэгдэхгүй байгаа учраас бүлгийн гишүүн байхаас татгалзлаа хэмээн шоудасны цаана хоёр базын ярилцсан зүйл байгаа гэх. Учир нь бүлгээс гарна гэдэг намын гишүүнээсээ ч татгалзаж байна гэсэн үг. Тэгэхээр Д.Батцогт НББСШУ-ы байнгын хорооны даргаас татгалзан байж гарч байгаа шалтгаан нь МАН-д орох асуудлаас үүтгэлтэй гэх бор шувуу нисч эхэлжээ. МАН гэхээс илүү базыгаа түшиглэх болсон гэж хардаад байгаа юм. Түүнд байнгын хорооны даргаас ч илүүг амласан юм бил үү, хэн мэдэхэв.
Намаасаа гарсныхаа маргааш өөр нэг намд ороод албан тушаал авчихаад сууж байхаас сийхгүй гэдгээ манай улстөрчид өдөр болгон л харуулдаг. Д.Батцогтыг ч тэдний нэг гэж хардах эрх бий.
Цаад тохироо ч базууд элгэмсэх гэсэн сэтгэлээс болсон гэх. С.Бямбацогтын шоу эхэн үедээ хүчээ авч байсан ч одоо түүний янз бүрийн ааш аяглалыг дагаж намирах гишүүн цөөхөн болоод байгаа. Ахмад гишүүд нь хөлөө хугалчих шахан дагаж хэсэг намирсан ч сүүлдээ хүндээ хөнгөнөөс гэдэг нь болсныг ухаараад таг чиг болсон.
МАН-ын залуу гишүүд нь С.Бямбацогтыг гэхээсээ илүүтэй зөөлөн сандалд тухлан өрөөндөө нам гүмхэн байхыг илүүд үздэг болсон учраас намын бүлэг дотроо М.Энхболд гэх даргаасаа өөр ханьгүй ганцаардах болсон гэнэ лээ.
Тиймээс өөрийнхөө багийг бүрдүүлж, илүү их амбийцлахын тулд базынхаа шийдвэрт нөлөөлсөн сурагтай. Бүлгийн дарга Н.Батцэрэгийн тайлбарласнаар бүлгээс гишүүн гарах хууль эрхзүйн үндэслэл байхгүй ч Ц.Цолмон гишүүн шиг намаасаа татгалзаад дараа нь МАН-ыг сонгочихлоо гэхэд ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд л хоцорно, эвслийнхэн.
Үнэхээр л намдаа гомдсон бол ийм ийм зүйл дээр ингэж санал нэгдэхгүй байна. Энэ бүлэг гишүүдээ иймэрхүү байдлаар хайрцаглаад байна гээд хэлчих зориг зүрхтэй л байх учиртай. Үнэхээр л гарахаас өөр аргагүй байдал оруулсан шалтаг шалтгааныг нь ил тод хэлчих хэрэгтэй.
Гэтэл илүү зүйлийг яриад яах вэ. Энэ асуудлыг ингээд өнгөрүүлсэн нь дээр байх гэх мэтээр ээждээ гомдсон эрх жаал шиг аашлаад байгаагийн цаана тохироо байна гэж хардахгүй гээд яах вэ. Монголын улс төрийн хоёр томоохон хүчний хувь заяагаар Ховдын хүргэчүүд ч харин наадах шиг болж байна даа.
Нэг нь намынхаа нэр хүндээр наадаж, нөгөөх нь бүлгийн хувь заяагаар наадаад л... улс төрийг наадгай гэж боддог бололтой.
Б.Балжир
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1674
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих