Монгол, Япон улс хооронд "Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр 6 дугаар сарын эхнээс хэрэгжиж эхлэхээр болоод байна.
Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай улсын хувьд худалдааны нийт эргэлтийн 3-4 хувийг л эзэлж байгаа юм. Харин энэ удаагийн эдийн засгийн гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжсэнээр ирэх хоёр жилд 50-60 хувиар нэмэгдэнэ гэж хоёр тал үзэж байна.
Энэ удаагийн эдийн засгийн түншлэлээр Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хоёр тал харилцан тохиролцлоо. Энэ дагуу ирэх сарын 7-ний өдрөөс эхлэн 3423 төрлийн бараа бүтээгдэхүүний импортын таван хувийн тарифыг төлөхгүй байхаар болж байна. Мөн Япон улсаас орж ирэх автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф тэлэгдэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар болжээ. Тус шийдвэр нь дээр дурдсан хувь хэмжээгээр Япон автомашины үнэ хямдрах боломжтой гэсэн үг.
Бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм.
control.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих