Монголын улстөрийн нам хүчнүүд өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаагаа ард түмнээр дүгнүүлэх цаг тун дөхөөд байна. Тэрчлэн ирэх сарын 29-нд болох сонгуульд сойх хүмүүсээ өнөөдөр тодруулж, маргааш гэхэд Сонгуулийн Ерөнхий Хороонд баримт бичгүүд нь хүргэгдсэн байх ёстой.
Улстөрийн гол хоёр хүчний зүгээс энэ удаагийн сонгуульд хүмүүсээ сойхдоо үнэхээр УИХ-д өрсөлдөх чадамж, боловсролтой хүмүүсээ сойж байна уу, эсвэл улстөрийн хор найруулга өргөн дэлгэр явагдаад байна уу гэдэгт хариулт өгсөн шийдвэрийг өнөөдөр гаргацгаах юм. Ахмад парламентч Д.Дэмбэрэл хэлэхдээ "Манай намын боловсон хүчин их, нэр дэвших боломж бололцоотой, бэлтгэгдсэн, бидний халааг авах залуу үе өргөн байна. Улсын Бага хурлаас эхлэн, анхны ардчилсан сонгуульд сонгогдсон, мөн парламентад тасралтгүй зургаан удаа сонгогдсон миний хувьд дараагийн залуу боловсон хүчнүүдээ хүндэтгэж байна. Одоогийн нэр дэвшигчдэд халааг маань авч сонгогдох боломж бийг харж байгаадаа сэтгэл хангалуун байна. Намаа ч сонгуульд амжилттай оролцоно гэж итгэж харж байгаа. Миний зүгээс намаа ялуулах, нэр дэвшигчдээ ялуулахын тулд туршлага, мэдлэг мэдрэмжээ дайчлан ажиллана аа. Тэдэндээ тусална. Ер нь бол, парламентад хийсэн үйлстэй хүн сонгогдож байх учиртай. " хэмээн хэлснийг энд ишлэн хүргэж байна.
Ингээд энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН болоод МАН-аас нэр дэвшигчдийн хэн нь хэнтэйгээ тулж байгааг хүргэж байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
МАН | АН | Мандат | |
АРХАНГАЙ | Ё.Баатарбилэг | Н.Батбаяр | 1 |
Ж.Мөнхбат | Р.Гончигдорж | 2 | |
Г.Тэмүүлэн | Д.Ганхуяг | 3 | |
БАЯН-ӨЛГИЙ | Ж.Саулет | А.Бакей | 4 |
А.Баделхан | Х.Ержан | 5 | |
А.Тлейхан | Д.Мурат | 6 | |
БАЯНХОНГОР | М.Билэгт | Х.Баттулга | 7 |
Л.Элдэв-Очир | Д.Ганбат | 8 | |
Г.Занданшатар | Н.Түвшинбаяр | 9 | |
БУЛГАН | Ё.Отгонбаяр, Ж.Бат-Эрдэнэ | О.Амартүвшин | 10 |
ГОВЬ-АЛТАЙ | Ц.Дашдорж | О.Амгаланбаатар | 11 |
ГОВЬСҮМБЭР | Ж.Батсуурь | Г.Ганбаатар | 12 |
ДОРНОГОВЬ | Б.Дэлгэрсайхан | З.Алтангэрэл | 13 |
ДОРНОД | Х.Болорчулуун | М.Зоригт | 14 |
Н.Номтойбаяр | Д.Энхбаатар | 15 | |
ДУНДГОВЬ | Б.Амарсанаа, С.Буджав | Б.Наранхүү | 16 |
ЗАВХАН | Б.Энхболд | З.Нарантуяа | 17 |
Ш.Батсамбуу | Я.Санжмятав | 18 | |
ӨВӨРХАНГАЙ | Я.Содбаатар | Л.Бат-Орших | 19 |
С.Чинзориг | С.Дэмжиг | 20 | |
Н.Тогтохсүрэн | Ч.Даваабаяр | 21 | |
ӨМНӨГОВЬ | Н.Наранбаатар | Д.Бадраа | 22 |
Б.Долгор | Д.Бат-Эрдэнэ | 23 | |
СҮХБААТАР | Ч.Улаан | Ж.Батсуурь | 24 |
СЭЛЭНГЭ | Н.Оюундарь | С.Баярцогт | 25 |
Ж.Эрдэнэбат | Д.Эрдэнэбат | 26 | |
С.Бүрэнбат | Л.Цандэлэг | 27 | |
ТӨВ | А.Сүхбат | 28 | |
М.Энхболд | Д.Доржпүрэв | 29 | |
Н.Энхболд | 30 | ||
УВС | Б.Чойжилсүрэн | О.Цогтгэрэл | 31 |
Ч.Хүрэлбаатар | С.Отгонбаяр | 32 | |
Н.Алтанхуяг | 33 | ||
ХОВД | О.Батнасан | Ш.Адьшаа | 34 |
С.Бямбацогт | Д.Батцогт | 35 | |
Б.Очбадрах | Д,Пүрэвдорж | 36 | |
ХӨВСГӨЛ | Ж.Цолмон, Л.Мөнхбаатар | П.Цагаан | 37 |
Ц.Даваасүрэн | Ц.Оюунгэрэл | 38 | |
Л.Энх-Амгалан | Б.Эрдэнэбат | 39 | |
ХЭНТИЙ | Л.Оюун-Эрдэнэ | Б.Гарамгайбаатар | 40 |
Н.Ганбямба | Ж.Оюунбаатар | 41 | |
Б.Бат-Эрдэнэ | М.Хүдэрбаатар | 42 | |
ДАРХАН-УУЛ | Д.Баттөр | М.Сономпил | 43 |
Б.Жавхлан | Н.Мөнхдаш | 44 | |
Д.Хаянхярваа | Р.Бурмаа | 45 | |
ОРХОН | Д.Дамба-Очир | Д.Алтанхуяг | 46 |
О.Содбилэг | Д.Одхүү | 47 | |
Н.Энхтайван | Б.Мягмарсүрэн | 48 | |
БАЯНЗҮРХ | Б.Батзориг | 49 | |
Д.Төмөрчулуун | 50 | ||
Д.Оюунхорол | Б.Болор | 51 | |
Ж.Энхбаяр | Ч.Сайханбилэг | 52 | |
Б.Саранчимэг | Д.Зоригт | 53 | |
Б.Мөнхбаатар | 54 | ||
ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ | Б.Лхагважав | Г.Байгалмаа | 55 |
Ц.Нямдорж | Ж.Ганхуяг | 56 | |
Д.Сарангэрэл | Л.Болд | 57 | |
Б.Энх-Амгалан | Г.Батхүү | 58 | |
СҮХБААТАР,БАГАНУУР | Сү.Батболд | Б.Мэдрээ | 59 |
Ц.Мөнх-Оргил | Х.Тэмүүжин | 60 | |
Д.Цогтбаатар | Р.Амаржаргал | 61 | |
Ц.Цогзолмаа | Л.Гантөмөр | 62 | |
ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ | Д.Ганболд, Г.Мөнхбаяр | С.Дэмбэрэл | 63 |
М.Оюунчимэг | Г.Баярсайхан | 64 | |
Д.Зоригт | Б.Батбаатар | 65 | |
Ө.Энхтүвшин | О.Эрдэнэбулган | 66 | |
БАЯНГОЛ | Л.Амгалан | С.Одонтуяа | 67 |
Ж.Ганбаатар | Д.Оросоо | 68 | |
Д.Лүндээжанцан | С.Эрдэнэ | 69 | |
Н.Дашзэвэг | З.Энхболд | 70 | |
СОНГИНОХАЙРХАН | Д.Сумъяабазар | Ш.Түвдэндорж |
71 |
Х.Нямбаатар | Т.Болдбаатар | 72 | |
Д.Тэрбишдавга | О.Магнай | 73 | |
Н.Учрал | Б.Ургамалцэцэг | 74 | |
Ц.Гарамжав | Ө.Пүрэвбаатар | 75 | |
Д.Ундармаа | Д.Батбаяр | 76 |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих