Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.
Одоогоор замын ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн дүүргэлт 100 хувь, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил 98 хувь, суурийн ажил 52 хувь, хучилтын ажил 33 хувь, хиймэл байгууламжийн ажил 70 хувь хийгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих