Омар Матин
Террорын "Исламыйн улс” (ИУ) бүлэглэл Флорида муж улсын Орландо хотод олон хүний амь насыг бүрэлгэсэн халдлага үйлдсэнээ хүлээжээ.Ройтерс агентлаг хэт даврагчдын мэдээллийн санг иш татан ингэж мэдээлсэн байна.
"Америкийн Флорида муж улсын Орландо хотын шөнийн гей-клубт болсон зэвсэгт халдлагыг "ИУ” бүлэглэлийн гишүүнүйлдсэн юм” гэж террористуудын мэдэгдсэнийг агентлаг иш татжээ.
Телевизийн CNN сувгийн уламжилснаар, гей-клубт халдсан Омар Матингэгч хэрэг явдал болохоос 20 минутын өмнө 911-ийн албанд утасдаж, "ИУ” бүлэглэлд үнэнч гэдгээ тангарагласныг хууль сахиулах байгууллагын учрыг мэдэх хүмүүс мэдээлжээ.
Афган гаралтай америк Матин "ИУ” бүлэглэлийг талархадаг гэж сэжиглэгдсэн нэлээд хэдэн зуун хүний жагсаалтад байсныг хууль сахиулах байгууллагынхан дурдсан байна.
Матин хувийн хамгаалагчаар ажиллаж байсан нь бас тодорхой байна.Энэ этгээд барьцаалан зээлдүүлэх газраас машин хөлслөөд, халдлага үйлдэхээр Орланда хот руу явжээ.
"Pulse ” гей-бааранд зургаадугаар сарын 12-ны ням гарагт шилжих шөнө буун дуу гарсан байна. Энэ үед тэнд 320 хүн байжээ. Винтов, гар буугаар зэвсэглэсэн гэмт этгээд клубт хүмүүсийг барьцаалжээ. 70 орчим цагдаа, нохой бүхий саперууд болон тусгай зориулалтын хүчнийхэн хэргийн газарт ирсэн байна. Сэжигтэнийг хэдэн цагийн дараа устгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллажээ. Тийнхүү 50 хүн амь үрэгдэж, бас 53 хүн шархадсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Флорида муж улсад болсон халдлагыг террорын ажиллагаа гэж тодорхойлжээ. Хууль сахиулах байгууллагынхан энэ гэмт хэргийн нарийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгааг төрийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн байна.Гэмт этгээд террорын бүлэглэлүүдтэй холбоотой байсан эсэхийн шалгах зааврыг өгсөнөө тэр тэмдэглэжээ.
С.Инда
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих