Сири дэх хүний эрхийн ажиглагчид RBK-500 хэмээх зэвсгийн савны сүүлний хэсгийн зургийг ил болгожээ. Зургадугаар сарын 16-ны Оросын агаарын цохилтын дараагаар Америкийн Нэгдсэн Улс өндөр түвшний гэрээ хэлэлцээрийг санаачилж, видео хурал хийж, энэхүү үйлдлийн талаар саналаа солилцохыг хүссэн билээ. Америкчууд өөрсдийнх нь дэмждэг цэргийн хүчин цохигдсонд уурссан аж. Пентагоны мэдээлж буйгаар энэхүү асуудал аюулгүй байдлын асуудалд ноцтойгоор нөлөөлөөд байгаа бөгөөд Оросын эхний цохилтын дараа Америкийн онгоцууд газардахдаа Оросын нисгэгчдтэй холбоо барихыг оролдсон ч, Оросын онгоцууд тоогоо нэмж хоёр дах дайралтаа хийхээр иржээ. Оросын талаас энэхүү явдал хоёр улсын таагүй харилцаанаас үүссэн гэжээ. "Russia Today"
Оросын Батлан хамгаалахын сайд Сири улс руу RBK-500 дайны онгоцны зургийг авахаар явж байгааг дахин засварлан нийтэлжээ. Гэхдээ л Орос улс Сирид тогтмол тус зэвсгээ ашиглаж байгаа нотолгоо байсаар байна. Өнгөрсөн жилээс хойш Сирид хэрэглэж буй Оросын энэ зэвсгийг Human Rights Watch, Amnesty International гээд олон улсын хүний эрхийн байгууллагууд буруутгаад байгаа аж.
Эл зэвсгийг хоёр үндсэн шалтгааны улмаас хэрэглэхийг буруутгаад байгаа аж. Энэ зэвсэг дотроо олон тооны жижиг гар бөмбөг агуулдаг бөгөөд доош шидэхэд сав нээгдэж, маш их хэмжээний газрыг хамарсанаар гэмгүй иргэд, бяцхан хүүхдүүдийг хамгийн ихээр хохироодог. Тийм ч учраас үүнийг хориглох талаар олон жил тэмцэж байгаа ч одоо хүртэл бодитоор биеллээ олоогүй л байна. 2010 оны наймдугаар сард гаргасан конвецид 119 орон зэвсгийн нөөцөө устгахгүй, зэвсгийн үйлдвэрлэлээ зогсооно гэж гарын үсэг зурсан ч Орос, Америк гэсэн гол хоёр орон зураагүй билээ.
Энэхүү цэргийн үйл ажиллагаа цаашдаа үргэлжилсээр байвал Вашингтон, Москвагийн хоорондын харилцаа муудах нь ойлгомжтой юм. Гэхдээ одоогийн байдлаар Орос яагаад АНУ-ын дэмжлэг хүлээсэн Сирийн бүлэглэл рүү довтолсон нь нууц хэвээр байна.
М.Ариунцэцэг newscom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих