
Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг өнөөдрөөс эхлэн бүртгэж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Монгол-Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улс ажиллах хүчинг тус улс руу илгээхээр болсон билээ.
Энэ хүрээнд Хөдөлмөрийн яаман дээр Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэх, "Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Тэгвэл Японд дадлагажигч илгээхтэй холбоотой асуудлаар Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал өдөр14.00 цагт Хөдөлмөрийн яамны хурлын танхимд болохоор болох бөгөөд албан ёсны нэг мөр болсон мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт өгнө.
О.Сайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих