Италийн Изео нууран дээр явган хүний хөвөгч зам тавьсан байна. Хэдэн арван хуванцар дөрвөлжин хавтангуудыг нийлүүлэн, шар өнгийн даавуугаар уг замыг бүржээ. Одоо энэхүү том нууран дээгүүр хүмүүс чөлөөтэй явахаар болсон аж.
Замын нийт урт 5,5 км бөгөөд Сульцано тосгоныг Монте-Изола, Сан-Паоло арлуудтай холбож байгаа юм байна гэж Yatzer-д мэдээлжээ. Замыг "Хөвөгч зогсоол” гэж нэрлэсэн ба санаачлагчид нь зураач Христо Явашев болон түүний гэргий Жанна-Клод де Гийебон нар юм байна.
Хөвөгч замаар долдугаар сарын 3 хүртэл 24 цагаар зугаалж болох бөгөөд харин дараа нь төслийг буулгах аж.
Энэхүү өвөрмөц төслийг итали хосууд анх 1970-аад оны үед бодож олсон бөгөөд харин 2014 онд л Христо амьдралд хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь, түүний эхнэр 2009 онд өөд болсон тул ажлаа түүнгүйгээр дуусгах болсон байна.
Гэр бүлийн хос зураачид болох Христо, Жанна-Клод нар урлагийн лэнд-арт чиглэлийн мастерууд хэмээн зүй ёсоор тооцогддог аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих