
Маргааш буюу сонгуулийн санал авах өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ сарын 29, 30-нд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.
Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллах юм байна. Дашрамд, манай улс сар болгоны 1-ны өдөр архи зарахгүй гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр энэ сарын 29, 30-нд болон ирэх дөрөвдүгээр сарын 1 гээд нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй гэсэн үг юм.
Т.Гэрэл
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих