Энэ жилийн үндэсний их баяр наадмаар Дорнодчуудын хүлээлт биелж, Дашбалбар сумын харъяат, Аймгийн арслан Доржийн Анар Монгол улсын начин цолны болзол хангалаа. Тэрээр Дорнод аймгаас арван жилийн дараа төрж буй улсын цолтой бөх юм.
Д.Анар аймгийн наадамд барилдсан анхны жилээ начин цол хүртсэн бол 2014 онд хоёр дахь удаа зодоглохдоо Арслан цол хүртэж байсан. Тэгвэл төрийн их наадамдаа анх зодоглосон жилээ дөрөв давж, хоёр дахь жилээ тав даван начин цол хүртэж байна.
Жил бүрийн баяр наадмаар Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залууд нь хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай.
Д.Анарын хувьд 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 24 настай юм.
Тиймээс энэ жилийн баяр наадамд 5 давж, Монгол Улсын Начин цолны болзол хангасан 18 бөхөөс хамгийн залуу нь буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анарт тэрхүү хурдан удмын даагыг бэлэглэх болжээ. Д.Анарын хувьд 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 24 настай юм.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих