Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 105 жил, Ардын Хувьсгалын 95 жилийн түүхт ойн баяр наадмын Үндэсний сурын харваа өндөрлөлөө. Энэ жилийн Улсын баяр наадмын Үндэсний сурын харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Даяар дуурсах мэргэн, МУГТ Ш.Даваахүү, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Гарамгай мэргэн Х.Оюунчимэг тэргүүтэй 500 гаруй эрэгтэй, эмэгтэй харваачид оролцсон. Ингээд эрэгтэй харваанд залуу харваач, Завхан аймгийн харьяат, спортын мастер Д.Дэмбэрэлсайхан түрүүллээ. Тэрээр шигшээ 8-д 32 оноотой шалгарсан юм. Д.Дэмбэрэлсайхан Улсын наадмын түрүү байрын төлөө Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Улсын мэргэн Б.Ёндонтой товх харваж түрүүлснээр Улсын Мэргэн боллоо. Товх харваанд шалгарсан хоёр харваач хоюулаа нэг багшийн шавь нар ажээ. Шинэ мэргэн Д.Дэмбэрэлсайхан н.Баасанхүү мэргэний шавь бол Б.Ёндон н.Баасанхүү мэргэний хүү. Мөн тэд хоюул Орхон аймгийн "Хангарьд” спорт хороонд Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүүгийн удирдлага дор бэлтгэл, сургуулилт хийдэг ажээ.
Улсын наадмын эрэгтэй харвааны медалийн эзэд:
- Завхан аймгийн харьяат, спортын мастер Д.Дэмбэрэлсайхан
- Завхан аймгийн харьяат, Улсын мэргэн Б.Ёндон
- Хөвсгөл аймгийн харьяат, спортын мастер Ж.Тулга
- Ховд аймгийн харьяат, Улсын гоц мэргэн Л.Отгонбаяр
Мөн эрэгтэй харваанд хоёр мастер товх харваж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, спортын мастер Б.Пунсалдулам түрүүллээ.
Эмэгтэй харвааны эхний 5 байранд:
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, спортын мастер Б.Пунсалдулам
- Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, спортын мастер Ч.Гандаваа
- Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын мэргэн Д.Норжмаа
- Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа
- Спортын мастер М.Мөнх-Амгалан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих