
Зарим нь бүр эх орныхоо байгалийн сайхныг гайхан биширч, амттайхан аялалаасаа хараахан ирж амжаагүй байгаа. Тэгвэл саяхан Асашёрюү Д.Дагвадорж хэсэг найз нөхдийн хамт загасанд явж, чамгүй олз омогтой ирсэн тухайгаа цахим ертөнцөд дэлгээд авчээ. "Ажил ихтэй, амралт олдохгүй... Хоёр хоног Өгий нуур яваад ирлээ.
Нэр төрийн GOAL-аа хийсээн, хийсэн” хэмээн бардамхан өгүүлсэн тэрбээр өөрийн барьсан энэхүү загасны зургаа олонд сонирхуулсан байна. Харин түүнтэй хамт нэг нууранд загасчилж байгаагаа "мэдээгүй” өнгөрсөн зарим хүмүүс их аваргыг танилгүй явуулсандаа ихэд харамссан гэнэ шүү. Ан авд хорхойтой, загасчлах дуртай Д.Дагвадорж аваргын хувьд энэ зуныг тун ч сонирхолтойгоор өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
С.Цахиур

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих