Боксын Б. Түвшинбаттай 2-р тойрогт хүч үзэх Ирландын боксчин Стивен Доннелли хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: "Эхний тойргийн тулаан маань их хэцүү боллоо, учир нь ийм том тэмцээнд оролцож байгаа учраас биеэ барих явдал гарлаа. Манай зарим боксчид маань допингийн асуудалд орсон ч бид өөрсдийгөө л анхаарч байгаа болохоор тэр асуудалд санаа зовохгүй байна. Дараагийн учрааны хувьд түүнийг (Түвшинбатыг) би сайн мэдэхгүй, гэхдээ манай дасгалжуулагчид түүнийг сайн судалсан байх, тэгээд зохих тактикаа боловсруулна даа” гэжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18587
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих