Гэрэл сэтгэмж Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Чойбалсан хотын төв зам дагуу гэрэлтүүлэг чимэглэлийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн байна. 2 янзын хэв загвараар хийсэн эдгээр гэрлэн чимэглэлүүдийг хэдийнээ суурилуулаад эхэлжээ.Энэ жил аймгийн төв зам дагуу замын 2 талын гэрэлтүүлэг дээр эдгээр гэрлэн чимэглэлүүдийг 250 гаруйг суурилуулахаар зорьж байгаа юм байна .Өөрсдийн нөөц бололцоогоор хямд төсөр зардлаар хийэ байгаа гэрлэн чимэглэлүүдийг ашиглалтын явцад сэргээн засварлах боломжтой гэдгийг ажилчид болон удирдлагууд нь онцолж байгаа юм. Мөн Төв зам дээгүүр 12 ширхэг гэрлэн тунеллийг хийх ажлыг эхлүүлсэн байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18961
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих