Оросын Өмнөд Сибирийн бүс, Уулын Алтайд Алтайн Бүгд Найрамдах Улс (АБНУ) бий. Энэ улсыг 1948 оноос өмнө Ойрод (Ойрад)-ын Автономит Бүс хэмээн нэрлэж байжээ. Уулын Алтайн уугуул ард түмэн нь алтайчууд юм. Гэвч өнөө цагт тус улсын 200 гаруй мянган хүн амын 56 хувийг орос, 34 хувийг алтайчууд эзлэх болжээ.
Алтайчууд чухам хаанаас гаралтай талаар судлаачдын дунд маргаан бий боловч тэд киргиз хэлтэй төстэй, түрэг хэлээр ярилцдаг ард түмэн юм. Иймд тэднийг түрэг угсаатанд хамааруулдаг ажээ. Өнөөдөр цөөн тоот алтайчуудад тулгарч буй хамгийн том нийгмийн асуудал нь архидалт гэнэ. Гэвч Уулын Алтай маш үзэсгэлэнт байгальтай тул аялал жуулчлал хөгжүүлж, хүмүүсийн аж амьдралыг өөд татах их боломж бий хэмээн үзэж байна. Алтайчууд бол нүүдэлчин амьдралтай хүмүүс. Нэгэн жуулчин АБНУ-ын Кош-Агаш аймгаар аялахдаа нутгийн малчин айлыг гэрэл зургийн дурандаа ийн буулгажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих