Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /10 дугаар сарын 2/ ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.
Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19825
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих