"Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа саяхан өгсөн Да.Ганболд уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ын даргаар ажиллаж эхэлсэн байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Эрдэнэтийн ТУЗ-ийн даргаар хэн ажиллаж байгаа нь тодорхойгүй, Сангийн яам хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэдгийг онцлож байсан. Тэгвэл өчигдөр зарласан хэвлэлийн хурлын үеэр Ц.Даваацэрэн "Да.Ганболд тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болсон" гэдгийг сэтгүүлчдэд дуулгасан юм.
Х.Онон
zuvsongolt.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19882
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих