Тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, ХБНГУ, Нигерийн боксчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Манай дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдөнө. Харин "Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг өнжих юм байна.
Ингээд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д:
- Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Тамир, Б.Цэндсүрэн, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Жамъянбат, Х.Энхмандах, Г.Ариунболд,
52 кг-д:
- Оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, ОУХМ М.Гандулам, Т.Жолдасбек, Б.Батчулуун, Н.Мөнхбаатар, Б.Мөнхдалай,
56 кг-д:
- Э.Цэндбаатар, О.Мөнхсайхан, Б.Мишээлт, Б.Төмөрхуяг, А.Даваадалай, Н.Цогтбилэг,
60 кг-д:
- О.Батхүү, З.Шинэчигтага, Ж.Еркин, Б.Билгүүн, Б.Жавхлан, Ц.Пүрэвсүрэн,
64 кг-д :
- А.Бадар-Ууган, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Б.Сүххуяг, Э.Бат-Өлзий, 69 кг-д Азийн аварга З.Энхзориг, О.Отгон-Эрдэнэ, О.Бямба-Эрдэнэ, Д.Давааням, Э.Элбэг,
75 кг-д :
- Н.Шинэбаяр, Г.Далай,Ж.Отгонжаргал, Б.Эрхэмбаяр, О.Олзбаатар,
81 кг-д:
- С.Эрдэнэбаяр, А.Ганбат, Ч.Ганзориг, Т.Ибраим, Х.Бекнур нар оролцоно.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д:
- Д.Дэлгэрмөрөн, Л.Алтанцэцэг, О.Жаргалан, Ж.Нямсүрэн,
51 кг-д:
- Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ С.Есүгэн, А.Энхцацарал, Б.Мөнхсаран,
54 кг-д:
- Азийн аварга Т.Болортуул, Э.Нямсүрэн, Б.Болорчимэг, М.Гүндэгмаа, Д.Нандинсувд, Д.Хонгорзул,
57 кг-д:
- Б.Удвал, Л.Ангараг, М.Намуун, Н.Оюун-Эрдэнэ,
60 кг-д:
- О.Сувд-Эрдэнэ, П.Даваа нар хүч үзнэ.
"Улаанбаатар цом" тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Ийн 10 гаруй жил завсарласны дараа зохион байгуулж байгаа тул Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгч буй аж.
Г.Тэгшсүрэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих