Япон улс Өмнөд Суданд алба хааж байгаа энхийг сахиулагчдадаа аврах ажиллагаанд зэвсэг хязгаартайгаар ашиглах эрхийг олгож байна. Японы Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэхүү шийдвэрийг гаргажээ. Японы Засгийн газар хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний инженерийн бие бүрэлдэхүүнийг энэ сарын сүүлээр Африкийн Өмнөд Судан улс руу илгээх юм байна.
Энэ нэгж нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүний халааг авах юм байна. Японы Засгийн газар энхийг сахиулагчдаа илгээх шийдвэрийг Өмнөд Суданы нөхцөл байдалтай уялдуулж гаргажээ. Японы энэ оны эхээр хүчин төгөлдөр болсон үндэсний аюулгүй байдлын шинэ хуулиар хязгаарлагдмал нөхцөлд зэвсэг ашиглах эрхийг цэргийн тусгай нэгжид олгож байгаа юм.
Хязгаарлагдмал нөхцөл гэдэгт халдлагад өртөх эрсдэлд орсон НҮБ-ын ажилтан, энхийг сахиулагчдыг аврах ажиллагаа орж байна. Мөн саяхан Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг хэрвээ энхийг сахиулагчид халдлагад орсон нөхцөлд тэднийг хамгаалах, аврах ажиллагаанд бусад орны цэргүүдтэй хамтран оролцуулахаар санал нэгджээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих