Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусч түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг томиллоо. УИХ-ын гишүүд Цэцийн гишүүнээр томилогдсон Д.Одбаярт олон захиас хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Цэцтэй холбоотой сөрөг ойлголт нийгэмд бий болсон. Энэ байгууллагад оролцохгүй юм гэж алга. Сонгуулийн зохион байгуулалтад хүртэл оролцсон шүү дээ. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн төлөө ажиллаарай” гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Хувь хүнийх нь хувьд Д.Одбаярыг дэмжиж байна. Гэхдээ улстөрч хүн Цэцийн гишүүнээр томилогддог байдал үргэлжилж байна. Намын дарга байсан хүн нь ерөнхий прокурор, улстөрч байсан хүн нь Цэцийн гишүүнээр томилогддог улс цөөхөн. Цаашдаа энэ жишгийг өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20734
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих