Түүний төрсөн дүүгээс гадна төрсөн эгчийнх нь охиныг ч цагдан хорьсон. Мөн эхнэр Э.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хаагаад байгаа билээ.
Энэ талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Гэр бүлийн маань олон хүнийг ар араас нь баривчилсаны дараа өнгөрсөн долоо хоногт үлдсэн дүү нартайгаа уулзах гээд очсон. Би тэднийхээ өмнө хэрэг хийсэн юм шиг гэмэрхэн орсон юм. Тэгсэн гэрийнхэн маань "Ах аа, биднийг баривчлах яах вэ, энэ байтугайг бид даваад гарна. Харин та луйварчдад хэрхэвч бууж өгч болохгүй шүү" хэмээн хэлсэн. Тиймээс ч би нам дамнасан бүлэглэлтэй үхэн үхэтлээ тэмцэнэ" гэлээ.
Б.Анир

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих