2016 оны дэлхийн хамгийн баян улсаар Шинэ Зеланд тодорсон байна. Өчигдөр Business Insider-ын мэдээлснээр, 11 дүгээр сарын 03-нд жил бүр Британийн Legatum Institute байгууллагаас хийдэг Prosperity Index /хөгжил, цэцэглэлт/-ийн зэрэглэл тогтоох санал асуулгын дүнгээр ийнхүү Шинэ Зеланд тэргүүлсэн тухай Lenta.ru р мэдээллээ.
Legatum-ын жагсаалтыг Норвеги улс долоон жил тэргүүлсэн бол энэ удаа тэргүүний байраа ийнхүү алдаж хоёрт оржээ. Норвеги боловсрол, аюулгүй байдал, байгаль орчны түвшин зэрэг бүх шалгуураар Шинэ Зеландад тэргүүллээ алдсан байна. Гуравдугаарт Финланд оржээ. Энэ улсын Засгийн газрын ардчиллын хөгжил, засаглалын хэмжээнд хуулийн хамгаалалт хамгийн шилдэг бөгөөд үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Швейцарь боловсролын салбарт тэргүүлсэн ч хөгжил цэцэглэлтийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдлээ. Канад, Австрали, Нидерланд, Швед, Дани улсууд дараа нь орсон байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс өмнөх жил 15-д бичигдсэн бол энэ удаа шилдэг аравт багтжээ.
Манай хойд хөрш ОХУ-ыг хувь хүний эрх чөлөөний салбарт хамгийн муу үр дүнг үзүүлсэн гэж Legatum Institute үзсэнээр жагсаалтын 95-р байранд оруулсан байна.
Legatum хүрээлэн 149 орны хөгжил цэцэглэлтийг 104 хүчин зүйлсээр тодорхойлдог байна. Эдгээр нь нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн бусад үзүүлэлтийн түвшин, бас гар утасны дугаар, нялхсын эндэгдэл, улс орны нөхцөл байдал, шүүх болон сонгуулийн тухай бусад мэдээллийг оролцуулсан дүгнэлт ажээ.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих