
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хөгжлийн банкинд хийсэн шалгалт дуусчээ. Шалгалтын мэдээлэл олонд ил болсноор Хөгжлийн банкинд төвлөрсөн бондын мөнгө хэрхэн зарцуулагдсан, юу бүтээсэн тухай мэдээлэлтэй болно. Хөгжлийн банкнаас зарцуулсан хөрөнгө оруулалтын санхүүжилт гурван том бүлгээс бүрдэнэ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх хөтөлбөр буюу нийт 6 их наядын 54 хувь нь зарцуулсан. Арилжааны банкаар дамжуулаад хэрэгжүүлсэн төслүүдэд 1 их наядыг зарцуулсан, Хөгжлийн банкнаас өөрөө шууд санхүүжүүлсэн 16 том төсөл байна. Энэ 16 дотроо хувийн хэвшлийн 8, улсын үйлдвэрийн газрын 8 төсөл байгаа. Энэ төслүүдийг ямар аж ахуй нэгж хэрэгжүүлсэн, зээлийн эргэн төлөлт ямар байгаа, хугацаа хэтэрсэн зүйл байна уу гэдгийг нарийвчлан шалгаж дэлгэрэнгүй мэдээлэл нэгтгэж дууслаа. Энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ. Төсөл хөтөлбөрүүд дээр 2000 гаруй аж ахуйн нэгж, иргэний нэр байгаа. Тэр бүгдийг аймаг, дүүрэг, салбараар нь аль банкаар яаж зээлээ авсныг бүгдийг ил тод болгоно.
Шалгалтын явцад төсөвт хөрөнгө хэтэрсэн олон төсөл гарч ирсэн. Тухайлбал, батлагдсан үнийн дүнгээсээ 100 дахин нэмэгдүүлсэн төслүүд их байна. Мөн арилжааны банкаар дамжуулан авсан зээлүүдээс төслийн дагуу ашиглаагүй зөрчилүүд гарч ирж байна. Энд Монголбанкны дотоод хяналт шалгалт ажиллаж байна. Шинэ оны эхний 7 хоногт багтаж нээлттэй болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21655
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих