Аймгийн ИТХ-н дарга Л.Хишигтогтох болон Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
Б.Тэгшжаргал, Д.Дамдинсүрэн, бодлогын хорооны дарга С.Дэлгэр нар аймгийн
ХХҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Шинэ бүтэц зохион байгуулалтаар
ажиллаж байгаа ХХҮГ-аас аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал,
ажилгүйдлын түвшин,хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар
болон халамжийн сангийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг өглөө.
Аймгийн Иргэдийн хурлын даргын зүгээс төрийн үйлчилгээг үзүүлж буй
байгууллагын хувьд иргэдтэйгээ нээлттэй, найрсаг ажиллаж зааж зөвлөж
байх, хүнд суртал чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж байхыг чухалчилсан юм.Мөн
төсөв мөнгө хэдийгээр хүндрэлтэй байгаа энэ үед халамжийн чиглэлийн
мөнгө хөрөнгийг нэмэх боломж муу байгаа ч танахгүй хэвээр нь
үргэлжлүүлэн олгох бодлого баримтлаж байгаагаа дурдсан юм.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22038
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих