Улсын аварга малчны түүчээ үргэлжилсээр Цагаан -Овоо сумын 3-р багийн харъяат аймгийн аварга малчин Дамдинсүрэн овогтой Бямба нь 5 жилийн дараа сумынхаа 4 дэх Монгол Улсын аварга малчнаар шалгарсанд баяр хүргэж гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үөрт төрхөө алдаж эвдрэлгүй
Цадиг туүх улбаапж өвгөдийнхөө нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад буухад цоожгүй айл малчин таных
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таныхаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих