Даваа гарагийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны эхэнд
аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга,
Цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын
талаар мэдээлэл хийлээ. 2017.03.17-03.30 хүртэлх хугацаанд Цагдаагийн
газрын жижүүрийн шуурхай албанд нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн
авсанаас гэмт хэргийн шинжтэй 30, зөрчлийн шинжтэй 276, бусад дуудлага
67 иржээ.
Гомдол мэдээлэл, зөрчлийг өмнөх 14 хоногтой харьцуулахад зам тээврийн
осол, иргэдийн өмчийн хулгай, малын хулгай, хүний амь нас хохирсон,
золгүй учрал зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бол гэмт хэргийн шинжтэй
дуудлага, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд бага хувиар өссөн үзүүлэлттэй
байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих