4-р сарын 05-ны өдөр Заяат багийн хурал багийн төв дээр явагдлаа. Багийн
хуралд сумын Засаг дарга, холбогдох мэргэжилтэнгүүд, БИНХ-ын дарга,
багийн Засаг дарга, Сум дундын эмнэлэгийнхэн, Онцгой байдлын 53-р анги,
Төрийн банк оролцлоо. Багийн хуралд Заяат багийн 44 иргэн оролцлоо.
Цагийн үеийн мэдээ мэдээлэл, шинээр гарсан хууль тогтоомжуудыг
мэргэжилтэнгүүд танилцууллаа. Эмнэлэгийн албан хаагчид Эхо оношлогоо,
цусны шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг, эрүүл мэндийн үзлэг, эмийн
үйлчилгээ үзүүлж, 2016 онд хийсэн ажлын тайлан, цаг үеийн мэдээлэл
өгсөн. Төрийн банкны захирал Б.Энхбаяр, Онцгой байдлын гал түймэр
унтраах, аврах 53 ангийн д/а н.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23257
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих