2017 оны 04 дүгээр сарын 9,10-нд Дорнод аймгийн Ахмадын хорооны дэргэдэх "Эгшиглэнт аялгуу" хамтлаг манай суманд ирж сумын Ахмадын хорооны "Торгон залаа" хамтлагийн уран сайханчидтай хамтран "Санан дурсах аялгуу" тоглолт зохион байгуулав. Тоглолтонд аймгийн Ахмадын хорооны дэргэдэх "Эгшиглэнт аялгуу хамтлагийн ахлагч СТА н.Лхамсүрэн, дуучин Оюун, Батсүх, Бямбаа, Хишигдэлгэр, Эрдэнэчимэг, хөгжимчин Баатарсүх нар оролцлоо. Мөн сумын Засаг дарга Б.Баттулга ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. Сар бүрийн 10-ны өдөр уламжлал болгон явагдаж эхэлсэн ээлжит "Дуун цэнгүүн"-ээ хамтран зохион байгуулж дууны тэмцээнд Харзат багийн Д.Батхуяг түрүүлж аймгийн Ахмадын бага хурлын концертонд оролцохоор боллоо.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23333
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих