5-р сарын 7-ны өдөр ШББХ-ны Намын дарга Ү Хайдүнь Алтан-эмээл хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж , бүтээн байгуулалтын ажлын ахицыг шалгажээ. Хошууны намын хорооны байнгийн гишүүн, Намын хорооны конторын эрхлэгч Тэмцэл, Засгийн газрын орлогч хошуун дарга Хас-Эрдэнэ болон хошууны орон сууц болон хот хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын төслийн товчооны хариуцлагатан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан байна. Бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь танилцах явцад Ү Хайдүнд хошууны орон сууц болон хот хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын төслийн товчооны 2017 оны Алтан-эмээлийн тойргийн бүтээн байгуулалтын ажлын ахиц болон ажлын үр дүнгийн талаар холбогдох албаны хүмүүс тайлбарласан байна . Ү Хайдүн Дэшинь Миньюуан орон сууц, Хөлөн тойрог, Чойбалсан тойрог зэрэг газарт биечлэн ажиллаж бүтээн байгуулалт хариуцсан албаныхан ажлын уялдаа холбоогоо сайжруулж нягт хамтран ажиллах шаардлага байгааг дурдан үүрэг чиглэлүүдийг өгчээ. Мөн явган хүний зам, талбай, Хэрлэн гудамж зэрэг газрын хатууралт, цэцэрлэгжүүлэлтийн байдалд байнга хяналт тавьж байхыг холбогдох хүмүүст сануулжээ.
Мөн "Нахиа” хүүхдийн талбай, ерөнхийлсөн төрийн байгуулгын барилгын хойд хэсэг, Бүрд талбай зэрэг газарт барилга барих талбай газрыг бүрэн ашиглан, автомашины зогсоолын газар, сагсан бөмбөгийн талбайн төслийг гаргаж, ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг дурдсан байна.
Сурвалжилсан: Баярт, Цэнгэл, Хан Үйфэнь, Урьхан, Дүньмэй

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих