" Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч - 2017” МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААНД багийн нийлбэр дүнгээр ДОРНОД АЙМАГ "ТЭРГҮҮН БАЙР” эзэлж, монгол бичгийн "УЛСЫН АВАРГА” аймгаар шалгарлаа.
Улсын хэмжээнд энэ оны 05 сарын 14-ний өдрөөс 15 хоногийн хугацаатай 3 үе шаттай зохион байгуулагдсан тус уралдааныг Монгол бичгийн сургалт сурталчилгааны "Ертөнц” төвөөс санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Монгол бичгийн унших, бичих үндсэн чадварыг ангийн сурагч бүрд олгох зорилготой уг уралдаанд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн VI, VII, VIII, IX ангийн нийт 280 гаруй бүлэг оролцсоноос манай аймгаас 1 дүгээр шатанд ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн бүлгүүдийн 90 гаруй хувь нь хамрагджээ.
Хоёр дугаар шатанд:
7 дугаар ангийн 76 бүлгээс:
-Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 7г
-Flower сургуулийн 7а
Дашбалбар сумын 7а
8 дугаар ангийн 69 бүлгээс:
-Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 8б
-Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 8а, 8г
12 дугаар сургуулийн 8а
9 дүгээр ангийн 65 бүлгээс:
-Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 9в
-Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 9б
-Flower сургуулийн 9а
-Дашбалбар сумын 9а ангиуд эхний 15 байрт шалгарчээ.
Уралдааны 8 дугаар ангийн ангиллын "Тэргүүн байр”-т Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Н.Батзаяа багшийн бэлтгэсэн 8г анги, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 8б анги дөрөвдүгээр байр, Шинэхөгжил цогцолбор сургуулийн 8а анги 10 дугаар байр, 12 дугаар сургуулийн 8а анги 12 дугаар байр, 9 дүгээр ангийн ангиллын "Гуравдугаар байр”-т Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Л.Болормаа багшийн бэлтгэсэн 9б анги,Flower сургуулийн 9а анги 8 дугаар байр, Дашбалбар сумын 9а анги 9 дүгээр байр, 1 дүгээр сургуулийн 9в анги 12 дугаар байр, 7 дугаар ангийн ангилалдХэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 7г анги дөрөвдүгээр байр, Flower сургуулийн 7а анги 10 дугаар байр, Дашбалбар сумын 7а анги 13 дугаар байрттус тус шалгарсан амжилт гаргалаа.
Уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих