Халхгол сумын ахмад бөх сумын заан Батын Алтангэрэлийн хөдөлмөр алдрыг
тэмдэглэх бэсрэг наадам Халхгол сумын баяр наадмын
талбайд болж өргөн олон сайхан наадаж, цолгүй идэр залуу бөхчүүд барилдан
сумын наадмаас дутахааргүй сайхан цэнгэл наадам болж өнгөрлөө.
Халхгол сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Багуудын Засаг даргын ажлын алба
зохион байгуулсан энэ наадам цэнгэл маш сайхан болж сумандаа 10 түрүүлж,
8 үзүүрлэж, 7 шөвгөрсөн ахмад зааныхаа хүндэтгэлийг хүлээсэн залуу
бөхчүүд урамтай сайхан барилдаж сумын Засаг даргын захирамжаар сумын
начин цолтон төрлөө. Тойргын барилдаанаар 48 залуу бөх барилдсанаас Б.
Балдансамбуу түрүүлж сумын начин болсон бол аймаг сумын цолтой 32 бөхийн
барилдаанд сумын заан Б.Батзангиа түрүүллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24689
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих