Зааныг их ухаантай, мэдрэмтгий амьтан
гэдэг. Саяхан 5-хан сартай зааны нялх тугал ээжээсээ өнчирч хоцорчээ.
Ээж нь огт хөдлөхөө больж, амьсгал хураачихаад байхад бяцхан тугал
түүнийг сэрээх гэж янз бүрээр оролдон, элгэнд нь наалдаж бүхэл
шөнөжингөө гунигласан өр өвдөм дүр зургийг байгаль хамгаалагчид
дэлгэжээ. Тугалыг авч явах гэсэн боловч огт хөдөлж өгөхгүй, ээжээсээ
холдох маш дургүй байсан учир шөнөжингөө хажууд нь байхыг харахаас өөр
аргагүйд хүрсэн байна. Олон цагийн турш амьгүй ээжийнхээ хажууд
гашуудсан бяцхан тугалыг маргааш өглөө нь байгаль хамгаалагчид арай гэж
авч явж, тусгай хамгаалалттай газарт хүргэжээ.
Э.ЭНХ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2496
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих