Тиймээ, толгойн өвчнийг та өөрөө
үүсгэдэг. Аль нэг зүйл таны стрессийн түвшинг өндөрсгөхөд нөлөөлж таны
толгойн өвчин үүснэ. Гол үйл явц нь гадны өөр өөр хүчин зүйлс нөлөөлж
таны толгой өвдөхөд хүрдэг. Мэдрэлийн системийн мэдрэмж маш нарийн
учраас янз бүрийн зүйлд мэдрэг.
Цаг агаарын халуун байдал
Агаарын температур өсөхөд, толгой хүчтэй өвдөх нь нэмэгддэг. Сүүлийн үеийн нэг судалгаанд, судлаачид Фаренгейтийн термотетрийн 9 градуст толгойн өвчний эрсдэл 7.5% нэмэгддэг гэдгийг тогтоосон байна. Бороо орж агаарын температур буурахад толгой өвдөхөө болидог аж.
Хүчтэй үнэртэн
Хүчтэй үнэр нь хэдий сайхан зүйл ч олон хүний толгой өвдөхөд нөлөөлдөг. Энэ тохиолдол тодорхойгүй ч заримдаа үнэр нь хүний мэдрэлийн системийг сэргээж байдаг. Ихээхэн түгээмэл толгой өвтгөхөд хүргэдэг үнэр нь будаг, сүрчиг, зарим цэцэгний үнэр байдаг.
Үсний гоёл
Зарим хүмүүс үсээ толгой дээрээ овоолж хэт чанга боодог. Ингэж толгойдоо их даралт өгсөнөөс толгой өвддөг. Мөн үсэндээ уядаг туузаа хэт чанга зангидах, үсээ чанга сүлжих, хэт бариу малгай нь адил нөлөө үзүүлдэг. Хэрэв эдгээр нь таны толгой өвдөхөд нөлөөлдөг бол та үсээ доош нь сул тавих юмуу сул боож болно шүү дээ.
Дасгал
Хүч чармайлт шаардсан дасгал, түүний дотор секс нь заримдаа толгой өвдөх үүсвэр болдог. Толгойн өвчний эдгээр хэлбэрүүд нь өвчинд өртөмтгий хүмүүст түгээмэл тохиолддог.
Тохиромжгүй нөхцөл байдал
Толгой болон хүзүүнд дарамттай үед та ажиллаж чадахгүй нь ойлгомжтой. Тохиромжгүй нөхцөл байдалд мөр бөгтийх, сандалын арын түшлэг хэтэрхий жижиг байх, ширээ муруй хазгай байх, дэлгэц хэтэрхий доор эсвэл дээр байх, утсаар ярихад утас мөр болон чихний дунд байж таарах зэрэг орно. Хэрвээ танд ийм зүйл ажиглагдвал ажлын байрны нөхцөлөө яаралтай сайжруулах хэрэгтэй.
Бяслаг
Толгойн өвчин үүсэх нэг нөхцөл нь бяслаг тэр дундаа хөх бяслаг, cheddar, parmesan, болон Швейцарь бяслагнууд орно. Эдгээрт удаан хадгалахын тулд тирамайн хэмээх бодис ихээр агуулагдсан байдаг. Энэхүү бодис толгой өвдөхөд ихээхэн нөлөөлдөг аж.
Улаан дарс
Тирамайн хэмээх бодис нь улаан дарс болон бусад согтууруулах ундаанаас илэрчээ. Мөн согтууруулах ундаа нь тархинд очих цусан хангамжыг бууруулдаг. Хэрвээ дарс хэрэглэхээр болвол хэвийн хэмжээтэй стаканаар уух юмуу эсвэл эмчээсээ зөвлөгөө авч уугаарай.
Стрессдэх, тамхи татах, каффейн хэрэглэх
Хэрвээ та толгой өвтгөж буй шалтгаануудыг тодруулсан бол тэдгээрийг танд нөлөөлөхөөс өмнө арилгах хэрэгтэй. Үүнээс хамгаалах нэг арга зам нь толгойн өвчний өдрийн дэглэмтэй болох. Өдөр бүр идэх хоол хүнс, стрессдэх үйл явдлууд, цаг агаарын өөрчлөлт, биеийн хүчний үйл ажиллагааг зохицуулж байх хэрэгтэй. Энэ бүгдийн эцэст таны өвчин зүгээр болохгүй бол эмчид хандан зөвлөгөө авч эмчлүүлэх хэрэгтэй.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2557
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих