Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс "Үйлчлүүлэгчээ сонсъё” фокус бүлгийн ярилцлагыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт, ярилцлагаар цаг товлох үйлчилгээний эргэн тойронд үүсэж байгаа хүлээгдэл, чирэгдэлийг бууруулахын тулд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, олон нийтийн оролцоог ханган санал солилцож асуудлыг шийдвэрлэх гарцын талаар хэлэлцэв.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх болон холбогдох байгууллагын удирдлагууд, өрхийн эмнэлэг, Хэрлэн сумын багийн иргэдийн төлөөлөл оролцож санал бодлоо уламжилав.
Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчлүүлэгч хоорондын хүндлэл, итгэлцлэл ойлголцлолыг сайжруулах эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй шуурхай, чанартай үзүүлэх талаар ярилцах нь асуудлыг шийдвэрлэх өнөөдрийн уулзалтын гол зорилго бөгөөд нөгөө талаас иргэд өвдсөн үедээ үзлэг, оношилгоо хийлгэх бус урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдан эрүүл мэндээ хамгаалахын чухлыг ойлгох нь нийгмийн өмнө тулгамдсан асуудал болоод байгааг мэдээлэлд танилцууллаа.
БОЭТ-ийн 27 кабинетад 2016 онд 109266, өдөртөө 450-500 хүн долоо хоногт 2500-2700, Хүлээгдэл 50,1% нь өдөртөө 36% нь 1-2 хоногт 12% нь 3-6 хоногт, 0,2% нь 7-14 хоногт байдаг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих