Дорнод их сургуулийн оюутнуудыг идэвхжүүлэх, харилцах ур чадвар, биеэ авч явах соёл, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор I, II, III дамжааны оюутануудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар дараах мэдээллийг өгч оюутнуудын санал бодлыг сонсож харилцан ярилцсан. Үүнд:
- Их сургуульд хэрхэн суралцах вэ?
- Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал /Оюутан байхдаа мэдэх ёстой зүйлс/
- Танилцуулга хэрхэн бэлтгэх вэ?
- Харилцаа хандлага, ёс зүй
- Зээл, тусламж, тэтгэлгийн талаарх мэдээлэл
Оюутнууд энэхүү сургалтад хамрагдсанаар:
- Аливаа үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролдог болох
- Багаар ажиллах чадвар болон харилцах ур чадвар сайжирсан байх
- Харилцаа, биеэ авч явах соёл, өндөр бүтээмжтэй, амжилттай суралцах талаар ойлголт мэдлэг нэмэгдсэн байх
- Өөрийгөө болон бусдыг хүндлэх, биеэ авч явах соёлын талаар ойлголттой болсон байх зэрэг үр дүнд хүрэхээр төлөвлөсөн бөгөөд сургалт амжилттай зохион байгуулагдаж оюутнууд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид нийт оюутнууд болон сургуулийн зүгээс анхаарах асуудлыг хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26053
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих